Аймгийн нийт нутгийн 70 хувь гантай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-03 14:11:07
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн ихэнх нутгаар 30 градусаас хол давж халж байгаагаас аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь гантай буюу гандуу байна. Хур тунадас оруулахын тулд үүлэнд зориудаар нөлөөлж байгаа ч хангалтай хур тунадас орохгүй байна аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 

Энэ жил тав, зуравдугаар сард үүлэнд зориудаар нөлөөлсөн ч хангалттай хур тунадас орохгүй байгаа юм. Нэг удаа үүлэнд зориудаар нөлөөлөхөд 800-1.2 сая төгрөгийн төсөв зарцуулагдаг байна. Төв аймаг 2008 оноос эхлэн үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 70 сум нисгэсэн байна.
 
Энэ сард  зарим үед 37 градус хүрч хална

Сарын эхний арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Туул  голын сав нутгаар 32-37 градус хүрч хална.

Төв аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмийн дулаан байх бол уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 17-22 хэмийн дулаан байна.

Энэ сарын эхний арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэмийн дулаан байна.

Уулархаг нутгаар шөнөдөө 8-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Энэ сард Төв аймгийн зүүн хэсгээр орох хур тунадасны хэмжээн олон жилийн дунджаас бага байх бол бусад нутгаар олон жилийн дунджийн түвшинд байна.

Хур бороо сарын эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар орох бол нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ гэж аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер О.Оюунцэцэг хэллээ. 
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ