Нийгмийн даатгалын лавлагааг шуудангаар авч болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-01 19:23:47
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хэрэглэгчдийнхээ цаг, хугацааг хэмнэх зорилготой нэвтрүүлсэн шинэ үйлчилгээгээ танилцууллаа.
Ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчдад зориулсан НДШ-ийн лавлагаа, өр төлбөртэй эсэх, тэтгэврийн хувийн хэрэг шилжүүлэх, өөр аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой лавлагаа тодорхойлолтыг “Нийгмийн даатгалын шуудан”-ын үйлчилгээр авч болох гэнэ. Ингэхдээ Call center нэгдсэн лавлагааны 7035-6699 дугаарт холбогдож эсвэл orhon@ndaatgal.mn хаяг руу захиалгаа илгээх ажээ.
Мөн “mass message” үйлчилгээр шимтгэл төлөх хугацаа, гэрээний сунгалт, эрсдлээс сэргийлэхийг сануулсан мэдээллийг утсаараа авах боломжтой гэнэ. Энэ  үйлчилгээний төлбөр нь жилийн турш 1000 төгрөг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ