Жаргалант суманд 800 бог үерт урсаж, 270 нь хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-29 14:15:53
Хөвсөгл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Жарганалт суманд өчигдөр хүчтэй аадар бороо орж, сумын төвийн айлууд усанд автаж, дөрөвдүгээр багийн нутаг Мухар харганы Хуурай гэдэг газар малчин н.Батмөнхийн хашаатай байсан 800 гаруй бог мал үерт урссан байна.

Тус газар сумын засаг дарга И.Найманжингээр ахлуулсан таван хүнтэй ажлын хэсэг нэг техник хэрэгсэлтэй шуурхай ажиллаж, 530-аад богийг уснаас гаргаж чадсан бол 270-аад нь үерт урсжээ.  Өнөөдөр тус багийн засаг дарга Ш.Алтандөшөөр ахлуулсан ажлын хэсэг хорогдсон малын сэг зэмийг устгаж байна.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ