Дахин санал хураалт явуулах өдөр аймгууд баяр наадам зохион байгуулахгүй байх чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-28 17:26:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ирэх сарын 7-нд буюу дахин санал хураалт явуулах өдөр аймгууд баяр наадам зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.
 
Тодруулбал аймгуудын баяр наадмын товыг дараах байдлаар өөрчилсөн байна. Үүнд:

- Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долдугаар сарын 21-22-нд,
 
- Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долдугаар сарын 28-29-нд,
 
- Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долдугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.
 
Б.Туул

 
Холбоотой мэдээ