МАХН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж тус намаас гаргасан мэдэгдлийг уншиж танилцуулав. Мэдэгдэлд, “СЕХ сонгуулийг хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл СЕХ хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаж чадсангүй. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон.
Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН 409,899 санал авсан гэж мэдээлэв. Гэтэл саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны хэрэг юм. СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулах ёсгүй гэж үзэж байна" гэв.

Нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн үр дүнтэй эвлэрч болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд "СЕХ-ноос үнэн зөв мэдээлэл гартал болтол нь тууштай зогсоно. МАН дотроосоо нурж унаж байгаа гэдгээ анх удаа өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Энэ сонгууль тэдэнд анхааруулга өгсөн сонгууль боллоо" гэлээ. МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар “Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт нэг болон хоёрт жагссан. Ийм байхад саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ. Бид Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд зохион байгуулалттайгаар тэмцэх болно” хэмээн ярив.
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр