703 сая орчим ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 14:00:08

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2016 оны төсвийн төсөл болон БНХАУ-ын Экспорт импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг бүлэг хэлэлцжээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Бүлгийн хуралдаанаар БНХАУ-ын “Экспорт импорт- банкнаас  авах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг дэмжихээр тогтсон. Тус зээлийн 703 сая орчим ам.доллараар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлнэ. Энэ нь Эгийн голын төслийг 85 хувийн санхүүжилт юм. Үлдсэн 15 хувийг нь Монголын Засгийн газар гаргана. Засгийн газрын өгч буй мэдээллээр зээлийг төлж дуустал эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулахгүй байхаар хэлэлцэж байгаа юм байна.

Мөн Үндсэн хуултьд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгээс мэдээлэл хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 50 гаруй гишүүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай байдаг. Манай бүлгийн гишүүд гарын үсгээ зурж байгаа. Харин МАН-ын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй” гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ