Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг Өмнөд Солонгос сонирхож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-27 13:38:39
СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён мягмар гарагт Сөүлд нээгдсэн Евразийн орнуудын парламентын дарга нарын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдод хандан, Өмнөд Солонгос улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар судалж үзэхийг уриалжээ.

“Бид Евразийн бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээн Ли Нак Ён онцлон хэлсэн байна.

“Өмнөд Солонгосын Засгийн газар чөлөөт зах зээлийг тэлэх тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрт оролцогчдын тоог нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Иймд та бүхнийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэж зөвлөгөөнд оролцогчдод хандан Өмнөд Солонгосын Ерөнхий сайд уриалжээ.
О.Барс

 

 

Холбоотой мэдээ