Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-27 12:57:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулахаа мэдэгдсэн.

Манай улс хоёр дахь шатны санал хураалтыг түүхэндээ анх удаа зохион байгуулахаар болж байгаа бөгөөд  санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулах юм. 
Сонгуулийн Ерөнхий хороо дээрх хэмжээний зардал санал хураалтад шаардлагатай гэдгийг Засгийн газарт уламжилсан байна.  

Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 4-нд гадаад дахь монголчуудын дунд, ирэх сарын 9-нд дотооддоо болно. Хэрэв энэхүү санал хураалтын дүн хангалтгүй байвал дахин сонгуулийг зохион байгуулах ба төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахад хүрэх юм. Иймд иргэд сонгогчид тов бүхий өдөр харьяа санал авах байрандаа очиж, саналаа өгөхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриаллаа.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ