Хилийн чанад дахь иргэдийн олонх нь Х.Баттулгад саналаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-27 09:39:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд энэ сарын 10-11-ний өдөр оролцож, саналаа өгсөн.

Нийт 7209 иргэн саналаа өгөхөөр харьяа ДТГ-таа бүртгүүлснээс 4816 сонгогч санал хураалтад оролцсон юм. 

СЕХ тэдгээр саналын битүүмжиллийг өчигдөр 22 цагт задлахад:

1. АН-ын нэр дэвшигч Х.Баттулга - 2979
2. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд - 995
3. МАХН-аас нэр дэвшигч - 740 санал авсан байна.

Б.Туул
Холбоотой мэдээ