Долдугаар сард болох үйл явдлын товчоон

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-27 08:41:36
Долдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 10-ны хооронд "Булган хөгжил-Энэ биш сан", Булган аймаг, БОАЖЯ хамтран Сайхан сум Өрмийн цагаан нуур, Дондогийн Булагт "Адууны фестиваль" зохион байгуулна.

Долдугаар сарын 02-нд Олон Улсын спортын сэтгүүлчдийн баярын өдрийн нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Долдугаар сарын 04-05нд Гадаадад амьдарч буй иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны саналыг авна.
 
Долдугаар сарын 05-нд Монголын Хоршоологчдын өдөр тохионо.

Долдугаар сарын 06-07-нд Хөвсгөл аймгийн “Далай тур” жуулчны баазад цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилго бүхий “Цаатан Фестиваль” наадам болно.

Долдугаар сарын 07-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болно.

Долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохионо.

Долдугаар сарын 10-13-нд Үндэсний их баяр наадам болно.

Долдугаар сарын 12-нд “Silence White” шоу Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно.

Долдугаар сарын 14-16-нд “Монгол шилтгээн” цогцолборт Амьд хөгжмийн “Playtime”наадам болно.

Долдугаар сарын 19-нд Монголын Цагдаагийн өдөр, Авто тээвэрчдийн өдөр тохионо.

Долдугаар сарын 21-22-нд  Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ой, Баянхонгор аймгийн баяр, наадам болно.

Долдугаар сарын 26-нд Монголын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өдөр тохионо.

Долдугаар сарын 27-30-нд Зүүн бүсийн их хурд наадам Сүхбаатар аймагт.

Долдугаар сарын 23-25-нд Завхан аймгийн Аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-аас “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуурын хөвөөнд зохион байгуулна.

Долдугаар сарын 24-25-нд Говь-Алтай аймгийн Эрээн нуурын хөвөөнд элсний спортыг хөгжүүлэх, гадаад, дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилго бүхий “Элсний фестиваль” соёл урлагийн наадам зохион байгуулна.

Долдугаар сарын 28-29-нд Дорноговь аймгийн наадам болно.

Долдугаар сарын 28-29-нд Сүхбаатар аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдаан болно.
Холбоотой мэдээ