Сэлэнгэ аймгийн хэмжээнд 698 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-25 18:30:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт өглөөний 09.00 цагт эхлээд ямар нэгэн алдаагүйгээр хэвийн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сонгуулиар Сэлэнгэ аймагт нийт 698 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлжээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагаа нь цагдаагийн хамгаалалтанд, хэсгийн санал авах байрны хоёр ажилтан, намуудын ажиглагч нарын төлөөллийн бүрэлдэхүүнтэй явагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа оройн 20.00 цагт дуусна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд 15734 сонгогчтой. Сумын хэмжээнд нийтдээ 10 санал авах байранд сонгогчид саналаа өгөх юм.
Өнөөдрийн эл зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх саналаа тус сумын 158 иргэн өгчээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах байранд  ажиллаж буй зохион байгуулагчид, Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, мэдээлэл технологийн даамал, хамгаалалтанд гарч буй цагдаагийн ажилтнууд, байнгын асаргаанд байдаг хэвтрийн өвчтөн, эмчийн магадлагаатай иргэд саналаа өгдөг байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ