Баян-Өлгийд 2,2 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн айл өрхүүдэд өнгөрсөн 1 жилийн хугацаанд 2,2 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээллээ.
Тогтоосон тарифаар Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид 1 кВТ цахилгааныг 211 төгрөгөөр худалдаж авах ёстой ч төрөөс хөнгөлөлт үзүүлснээр өнөөдөр 108 төгрөгөөр авч байгаа аж. Аймгийн нэг өрх сардаа дунджаар 250 кВТ цахилгаан хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг ба сар бүр 25750 төгрөгийн хөнгөлөлтийг ийнхүү эдэлдэг байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хэлснээр аймгийн гэр хорооллын иргэдийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанд орж шийдвэрлэгдэх аж.
Тус аймаг нь сард 3,5 сая кВТ/ц цахилгаан хэрэглэдэг бол түүний 2 сая кВТ/ц орчим нь айл өрхүүдэд ногддог байна.

Ө.Нурболат