Ээлж бүр өөр өөрийн онцлогтой хүүхдийн зуслан үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-22 23:43:05
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Нарлаг зуны улирал ирж, сурагчдын амралт эхэлж буй энэ үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд хөгжлийн төв “Гүн нуур” хүүхдийн зуслан энэ сарын 16-наас эхлэн амрагч хүүхдүүдээ таван 5 ээлжээр хүлээн авч байна.
Хүүхэд хөгжлийн төв “Гүн нуур” хүүхдийн зуслан энэ удаа 7 багш, үйлчилгээний 12 ажилтан, их дээд сургуулиудад нийгмийн ажилтны чиглэлээр сурч байгаа дадлагын оюутан нийт 22 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлэн, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
Зуслангийн эхний буюу 1-р ээлж энэ сарын 16-наас 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Тоглоом-хүүхдийн ертөнц”, 2-р ээлж энэ сарын 23-наас 30-ны өдрүүдэд “Спорт-эрүүл мэнд, аялалын хөтөлбөр”, 3-р ээлж энэ сарын 30-наас ирэх сарын 7-ны өдрүүдэд “Адал явдалт цэнгээнт хөтөлбөр”, 4-р ээлж ирэх сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд “захиалгат нэгдсэн арга хэмжээ”, 5-р ээлж ирэх сарын 25-наас 8-р сарын 2 хүртэл “Оюутан” хөтөлбөр гэсэн онцлогуудтайгаар амрагч хүүхдүүдээ хүлээн авах  ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ