АНУ-ын 21 муж улс Оросын кибер халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-22 08:32:03
ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АНУ-ын 21 муж улс дахь сонгуультай холбоотой компьютерын системүүд Оросын хакерчдын халдлагад өртсөн гэж АНУ-ын засгийн газрын нөлөө бүхий албаны хүмүүс мэдэгдлээ.

Оросын хакерчид кибер халдлага үйлдсэн гэх хэргийг шалгаж буй Сенатын тагнуулын хороонд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Холбооны мөрдөх товчооны албаны хүмүүс өчигдөр хэргийн мөрдөн шалгалтын явцын талаар тайлагнасан байна.

Албаны хүмүүсийн нэг нь хэлэхдээ “есдүгээр сард 21 муж улс кибер халдлагад өртсөн. Хакерчид мэдээлэл хулгайлахын тулд эмзэг үеийг далимдуулан халдлага үйлдсэн” гэв.

Түүний хэлснээр, хакерчид сонгуулийг бусниулахыг оролдсон боловч санал хураах болон тоолох системүүд рүү халдаагүй бололтой.

Оросын эсрэг дахин шинээр хориг арга хэмжээ авах асуудлыг Конгресс хэлэлцэж байгаа ажээ.
Г.Доржханд



Холбоотой мэдээ