Арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.
09.00 цагт БСШУЯ, ШУТИС, ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбооны хамтарсан залуу эрдэмтэн судлаачдын "Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний хурал Одон орон судлах Хүрэлтогоот төвд болно.
09.00 цагт "Чингис" Зочид буудалд Глобал өөрчлөлтийн Ази номхон далайн байгууллагын бүс нутгийн 3 дах удаагийн "Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт болно.
10.00 цагт Нийслэлд гал түймэртэй холбоотой дуудлага осол нэмэгдэж байгаатай холбогдуулан “Галын аюулгүй байдлын нөхцлийг үнэлэх,урьдчилан сэргийлэх арга зам” сургалт БЗД-ийн 13-р хорооны иргэний танхимд болно.
10.00 цагт Лифтийн туршилт, шинжилгээ, үзлэг тооллого хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар МХЕГ, Барилгын хөгжлийн төв, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн хамтарсан хэлэлцүүлэг БЗД-ийн 26 дугаар хороо, Энканто хотхонд болно.
11.00 цагт Сангийн яам, НЗДТГ, Азийн хөгжлийн банк Хөдөлмөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр болон дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах ёслол Хангарди ордны 14 давхарт болно.
11.00 цагт Монголбанкны мэдээллийн төвд Монголбанк, Голомт банк “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-ийн санамж бичигт гарын үсэг зурна.
11.30 цагт БСШУЯ-нд Л.Гантөмөр сайд 10 залуу эрдэмтэнд сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулна.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт буудуулж амиа алдсан хохирогч залуугийн аавыг цагдаагийн байгууллагаас заналхийлсэн талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Хэвлэл мэдээлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.