Сонгуулийн санал хураах өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-06-21 15:52:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр буюу энэ сарын 26-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амрах учир автомашины улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах журам үйлчлэхгүй юм. Мөн энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Үүнээс гадна согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглох юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал


 
Холбоотой мэдээ