Ерөнхий сайд Шилэн дасны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-02 09:38:48

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 06-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  10 дугаар сарын 29-нд болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уламжилсан. Уг хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, мэдээлэл хийх болжээ.

Хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5 мянга 172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит газар, 79 төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газар төсвийн мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэж буй юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ