Амины орон сууцны хорооллын авто зам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-21 00:25:39
Дархан-Уул /МОНЦАМЭАймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оноос Дархан хотын зүүн захад 25 дугаар хорооллын 251 айлын амины орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оноос Дархан хотын зүүн захад 25 дугаар хорооллын 251 айлын амины орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Нийт 6,3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр инженерийн шугам сүлжээ, хашаажуулалт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж эхний айлууд амины орон сууцандаа ороод байна. Энэхүү хорооллын бүтээн байгуулалт 2017 оны хөрөнгө оруулалтаар үргэлжилж хороолол доторх авто замын ажлын эхний хэсгийг 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 540 м хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээлээ. Замын барилгын ажил өнгөрсөн сарын тавнаас эхлэж төлөвлөсөн хугацаанаас  өмнө дууссан нь энэ юм. Тус авто замын үргэлжлэл ирэх онуудад хийгдэх бөгөөд энэ жил хашаажуулалт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Тус 251 айлын амины орон сууцны хороолол нь Монгол улсад анхдагч бүх дэд бүтэц нь шийдэгдсэн хороолол болж байгаагаараа онцлог аж.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ