ОХУ-ын зорчигч тээврийн нисэх онгоц сүйрчээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-31 19:39:49

КАИР. /NHK/. ОХУ-ын “Когалымавиа” агаарын тээврийн компанийн “The Airbus 321” зорчигч тээврийн нисэх онгоц Синайн хойгт сүйрсэн байна гэж Египетийн Засгийн газар мэдэгдэв.

Нисэх онгоцонд 200 гаруй хүн байсны дийлэнх нь оросууд ажээ.

Уг нисэх онгоц Египетийн Улаан тэнгисийн Шарм-эль-Шейх хотоос ОХУ-ын Санкт-Петербург рүү хөөрсөн бөгөөд удалгүй холбоо тасарсан байна. Нисэх онгоц сураггүй болсон гэх мэдээлэл гарсны дараа Египетийн арми хайх ажиллагааг эхлүүлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ