Сонгогчид өөрийн мэдээллээ баталгаажуулж, шалгах үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-20 11:07:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ, аймаг, нийслэлийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан сонгогчдыг иргэний үүргээ биелүүлж Бүртгэлийн https://burtgel.gov.mn цахим хуудаст хандаж сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулахыг сануулж байна.
Уг цахим хуудаст хандсанаар өөрт холбогдох мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр болон хаягийн мэдээлэл, тойрог, хэсгийн дугаар, санал өгөх байрны байршил зэргийг мэдэх боломжтой юм. Цахим хуудаст зөвхөн өөрийн регистрийн дугаараар хандан мэдээллээ шалгах бөгөөд зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарах ёстой. Харин зөрүүтэй, эсвэл сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол Бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 руу залгаж тодруулах боломжтой юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ