Хүүхдийн уншлагын танхимтай номын дэлгүүр нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-19 21:53:02
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Боролдой” нэртэй хүүхдийн номын дэлгүүр шинээр нээгдлээ.
Тус номын дэлгүүр 6000 орчим хүүхдийн уран зохиолын болон, сурах бичиг, дэлхийн сонгодог зохиолуудыг хүүхэд багачуудад зориулан дэлгэжээ. Боролдой номын дэлгүүр зуны амралтыг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулан зургийн болон дүрслэх урлаг, цаасан наамал хийх, хичээлийн хоцрогдол арилгах дугуйлангуудыг хичээллүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 40 орчим хүүхдүүд хоёр дугуйланд хоёр ээлжээр хичээллэж байна. Мөн номын дэлгүүрээ өргөтгөж хүүхдийн уншлагын танхимыг нээгээд буй аж. Уншлагын танхимын номоо хандиваар авч байгаа бөгөөд одоогийн байдлаар байгууллага, хувь хүмүүсээс 70 орчим ном цуглараад байгаа юм байна.
Дашрамд Завхан аймагт хүүхдийн номын дэлгүүр огт байхгүй байсан бөгөөд Боролдой номын дэлгүүр нь анхны дэлгүүр ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ