Татвар төлөхөөс зайлсхийсэн гэж өөрийг нь буруутгаж байгааг К.Роналду няцаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-14 14:53:38
МОСКВА./TASS/. Испанийн “Реал” клуб болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду өөрийг нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэж шүүмжилж байгааг няцаажээ. Энэ тухай “Reuters” агентлаг К.Роналдугийн хэлсэн үгээс иш татан мэдээлсэн байна.

“Би хэзээ ч татвар төлөхөөс зайлсхийж байгаагүй” хэмээн тэрбээр хэлжээ.

Үүнээс өмнө Испанийн прокурорын газраас К.Роналду 14,7 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Прокурорын газрын нэхэмжлэлд "К.Роналду Испанид байхдаа олсон орлогоо нуухын тулд 2010 онд байгуулсан байгууллагаа ашигладаг байсан” гэж дурджээ.

Үүний сацуу Испанийн Сангийн яам К.Роналдугийн эсрэг гаргасан татварын албаны нэхэмжлэлийг дэмжсэн байна. 2011-2013 оны хугацаанд нийтдээ 15 сая еврогийн татвараа төлөөгүй К.Роналдуг 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих үндэслэл байгаа аж.
О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ