Хуулийн мэдлэг олгох сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-14 14:27:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуулиудын талаарх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалтгаан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтуудын талаарх мэдлэгийг олгож байна. Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудын ажилтан, алба хаагч нар оролцож байгаа юм. Дээрх хуулиудын талаарх сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулах Их сургууль, Монголын хуульчдын холбооны сургагч багш нар удирдан явуулж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ