Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг нийтэд зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-14 13:26:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг http://www.iaac.mn цахим сайтаараа дамжуулан нийтэд ил тод зарлалаа.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байрших ёстой юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулж байна. 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 

Нийт орлого – 91 сая
Гэр бүлийн нийт орлого - 118 орчим сая төгрөг
Орон сууц - 2, хувийн эзэмшлийн байшин - 1, нийт үнэлгээ 1 тэрбум орчим төгрөг
Тээврийн хэрэгсэл - Toyota, Land Cruiser
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл - 290 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр эмээл, есөн хөөрөг

Хувь эзэмшдэг компаниуд:
Говь ХК
Зоос гоёл ХК
Авто импекс ХК
Зоос банк ХК
Женко тур бюро ХК
Эрдэнэс Тавантолгой ХК
Технологийн дээд сургууль

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга:

Нийт орлого – 130 сая
Гэр бүлийн нийт орлого 31 сая төгрөг
Орон сууц - 1, үнэлгээ 912 сая төгрөг
Тээврийн хэрэгсэл - Lexus, 570
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл - 35 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг хөөрөг

Хувь эзэмшдэг компаниуд:
Мах- Импекс ХК
Женко тур бюро ХК
Талх чихэр ХК
Баянгол зочид буудал ХК
Женко тур бюро ХК
Женко тур бюро ХК
Баялгийн хувь ХК
ХИД ХК
Вебсофт ХХК
Ай номадик ХХК
Өүпэнспейнс ХХК
Баян-Игрийт ХХК
Их Монгол Чага Интернэшнл ХХК
Наранбаянбүрд Хоршоо
Эрдэнэс Таван толгой ХК
Түмэнхишигтэн ХХК
Монголын Ардчилсан Холбоо
Монголын Жүдо бөхийн Холбоо
Монголын Жүдо бөхийн ордон сан
Их Майдар сан
Ардчилал сонин
Ардчилал сан
Монгол ын Жүдо бөхийн Академи
Монголын малчдын холбоо
ОУ-ын Жудо бөхийн холбооны бодлого зохицуулах зөвлөл
Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо



МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар

Нийт орлого - 22 сая төгрөг
Гэр бүлийн нийт орлого - 105 сая төгрөг
Орон сууц – 1, үнэлгээ 80 сая төгрөг
Тээврийн хэрэгсэл - Toyota, PRIUSE
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл - 17 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг хөөрөг, хэт хутга, мөнгөн хазаар

Хувь эзэмшдэг компани:
Баршим ХХК

Нэр дэвшигчдийн мэдүүлэгтэй дараах холбоосоор http://www.iaac.mn/files/4347ff67-be17-4239-a929-bc5ebe4386c8/Songuulid_ner_devshigch2017_06_14.pdf танилцаж болох юм. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ


 
Холбоотой мэдээ