Хараа голын урсгалыг боосон боолтыг сэтэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-13 22:30:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ зуны хувьд хур бороо бага, гантай байгаагаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь “Хараа” голын урсгал эрс багасч зарим газраараа тасрахад хүрчээ.
Энэ байдал нь Мандалчуудын сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод байгаа аж. Иймээс сумын ЗДТГ-аас голын голдирлыг өөрчилж ногоо усалж байсан байгууллагуудад шаардлага хүргүүлэн боолтыг сэтлүүлэх арга хэмжээг авч ажиллажээ. Уг голын усыг ашиглаж байсан байгууллагууд нь “Хараа”, “Ерөө” голын ай сав газрын захиргаанаас голын урсацыг ашиглах зөвшөөрлийг авсан байсан байна. Гэхдээ ган гачигтай үед уг зөвшөөрөл үйлчлэхгүй гэж заасан учир ийнхүү голын боолтыг сэтэлж хуучин гольдролоор нь урсгаж байгаа аж. Иймээс сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагчийн зүгээс Хараа голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, дахиж боолт хийхгүй байх мэдэгдэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ