Элсэлтийн ерөнхий шалгалтыг 121 багш хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-12 18:37:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд нийт 121 багш шалгалтыг хянах гэнэ. Шалгалтанд 1878 хүүхэд оролцохоор бүртгүүлсэнээс 260 өмнөх оны төгсөгч оролцоно.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан тэргүүтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж шалгалтын материал бүрэн ирсэн эсэх талаар Тагнуулын газар дээр очиж материалууд бүрэн ирсэн эсэх талаар танилцсан  байна. Шалгалтыг Ирээдүй, Дэлгэрмөрөн гэсэн 2 сургууль дээр зохион байгуулахаар видео камер, ширээ сандал зэргийг бэлтгэж байна. Энэ үеэр 10 багш зохион байгуулалт хийж 121 багш хянагчаар нийт 131 багш ажиллах ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ