Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-12 17:39:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС нь Тайваний иргэн Uni Urta-ийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт хүлээн авч байна.

Тус тэтгэлэг нь сурлага сайтай, авьяаслаг, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, санхүүгийн боломж муутай МУИС-ийн оюутнуудыг дэмжих зорилготой. Тэтгэлгийн хэмжээ нь нэг семистерт 250 ам.доллар байх бөгөөд нэг жилээр олгох юм.

Тус тэтгэлэгт гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцаж буй идэвхитэй төлөвийн өдрийн оюутан /байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх/, давхар тэтгэлэгт хамраагүй, тэтгэлгийн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага хангасан суралцагч хүсэлт гарган, нэрээ дэвшүүлэх боломжтой.

Тэтгэлэгт хамрах хүсэлт гаргаж буй суралцагч суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет, иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар, сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичиг, түүний хуулбар /оюутан байх үеийн/, өрхийн орлогын тодорхойлолт /ам бүлийн/ зэрэг бичиг баримт бүрдүүлнэ.

Бүрдүүлсэн материалыг энэ сарын 26-ны дотор МУИС-ийн хичээлийн 1 байрны 219 тоот Оюутны албанд хүргүүлэх юм.
Холбоотой мэдээ