УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Төслийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасны дагуу хоёр саналын томьёоллыг бэлтгэн санал хураалт явууллаа гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн, төслийн 1 дүгээр заалтын 14 дэх дэд заалтын “туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх” гэснийг “багшийг ажиллуулах” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар заалтын “2017 оны намрын” гэснийг “2018 оны хаврын” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталсан юм.
Мөн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.
Тус байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараахь чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээнд мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг оруулах, хуулийн нэр томьёонд “мал”, “тэжээвэр амьтан” гэсэн тодорхойлолтыг ялгаж, тодорхойлох, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох, малын эмийн зохистой хэрэглээг мөрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах замаар малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангах саналуудыг гишүүдийн олонхи дэмжсэн аж. Мөн мэргэжлийн хяналтын төв байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиг үүргийн зааг ялгааг илүү тодорхой болгох, мал эмнэлгийн тогтолцооны анхан шатны байгууллагад шинэ мэргэжилтэн, залуу боловсон хүчин очиж ажиллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналууд ч олонхийн дэмжлэг авсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт үг хэлсэн бөгөөд тэрбээр, хуулийн төсөлд мал, тэжээвэр амьтан гэсэн тодорхойлолтыг ялгаж тодорхойлохоор тусгасаныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Н.Туяа