45 жил цагдаа нараас зугатсан гэмт хэрэгтэн баригджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-09 15:19:50
ТОКИО. /Japantimes/. 45 жилийн өмнө Японы нийслэл Токио хотод  болсон оюутны жагсаалын үеэр болсон мөргөлдөөний үеэр цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг саяхан тус улсын  цагдаа нар баривчилжээ.

Өдгөө 67 настай зүүний төвч үзэлт Масааки Осака 1971 онд шатахуунтай бөмбөг цагдаа нарын эсрэг хэрэглэж,  нэг цагдаагийн аминд хүрчээ. Тэр цагаас хойш М.Осака баригдалгүй олон жил болсон байна. 

М.Осака нь Хувьсгалт коммунист лигийн үндэсний хороо буюу Тюкаку-ха байгууллагын гишүүн бөгөөд түүнийг Хирошима хотын нэгэн байранд нэгжлэг хийх үеэр баривчилсан байна. Уг байранд нууц  үйл ажиллагаа явуулдаг Тюкаку-ха байгууллага байрлаж байжээ.  
 
Японд гэмт хэргийн мөрдлөг 15 жилээс хэтэрвэл зогсоодог хуультай байсан ч  2010 онд цуцлагдсан ажээ. 


Х.Сарнай 
Холбоотой мэдээ