Л.Мессигийн “Барселона” клубтэй байгуулсан шинэ гэрээний дүн 400 сая евро

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-06-08 16:50:13
МОСКВА./TASS/. Аргентины довтлогч Лионель Месси Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын хооронд байгуулсан шинэ гэрээний дүн 400 сая евро байна гэж ESPN телевиз мэдээллээ.
Энэхүү гэрээ нь 2021 он хүртэл хүчинтэй үйлчлэх юм. Үүнээс өмнө өдгөө 29 настай Аргентины хөлбөмбөгчин шинэ гэрээгээр 120 сая евро авна гэж мэдээлж байсан билээ.

Л.Месси нь “Барселона” клубын тамирчин бөгөөд тэрбээр клубын үндсэн бүрэлдэхүүнд 2004 оны 10 дугаар сарын 16-нд тоглож эхэлсэн бол 2005 оны 5 дугаар сарын 1-нд анхны гоолоо хийж байжээ. Каталоны клубын бүрэлдэхүүнд Л.Месси Испанийн найман удаагийн аварга, тус улсын дөрвөн удаагийн аварга, аваргуудын лигийн ялагч дөрвөн удаа болж байсан юм.

Мөн Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний “Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн тамирчин юм.
О.Барс 


Холбоотой мэдээ