Дээд шүүх 26 дахь намыг бүртгэж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-07 13:05:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэв.

Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм,нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл  нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ.

Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна. Шинээр бүртгүүлсэн намд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгажээ.
Б.Туул
Холбоотой мэдээ