ОХУ-д зорчвол шилжилт хөдөлгөөнөө 24 цагийн дотор бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-07 12:25:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны “Дэлхийн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус ОХУ-д болохтой холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал тогтоон дараах журмыг баталжээ.

Иймд манай улсын иргэд ОХУ-д зорчихдоо мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:

1. 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан энэ сарын 1-нээс ирэх сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх,

2. 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэхээр болжээ.

Б.Туул


Холбоотой мэдээ