Сонгуулийн сурталчилгааны нээлтийг шууд дамжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-06 22:36:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Дархан хотын “Залуучууд” театрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт болов. Нээлтэд тус аймгийн МАН-ын Хорооны тэргүүлэгчид, намын дэргэдэх ТББ-иуд, гишүүд, дэмжигчид, сонгуулийн штаб, хэсгүүдэд ажиллах багуудын гишүүд оролцлоо.
Сонгуулийн сурталчилгааг нээж аймгийн МАН-ын Хорооны дарга, аймгийн Засаг дарга, Сонгуулийн штабын дарга С.Насанбат үг хэлж албан ёсоор эхлүүлсэни бол уг нээлтийг Залуучууд театраас Дархан хотын “Найрамдал талбай”, “Дархан-50 цогцолбор”-т байрлуулсан дэлгэцээр иргэд, сонгогчдод шууд дамжуулж хүргэлээ. Аймгийн МАН-ын Хорооны дарга, Сонгуулийн штабын дарга С.Насанбат хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэшигч Миеэгомбын Энхболд нь төрийн ажлын шат шатанд бэлтгэгдэж туршлагажсан, нийгэмд нэр хүндтэй, ард түмний итгэлийг даах төрийн түшээ билээ. Тэрээр Ерөнхий сайд байхдаа Хүүхдийн мөнгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн хүн юм. Ер нь түүний ажлын ололт, төрийн зөв, оновчтой шийдвэрүүдийг дурдаад байвал маш олон ажлыг нэрлэж болно. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж сонгохыг нийт сонгогчид та бүхэндээ уриалж байна” гэлээ.
Мөн үеэр МАН-д гишүүнээр элсэж нэр дэвшигчийг дэмжихээр 30 гаруй залуус МАН-ын гишүүний бат илэрхийлэх гардаж авлаа. Аймгийн МАН-ын Хорооны мэдээллийн ажилтан Б.Цогбадрах: “Өнөөдөр үдээс хойш 14 цагт Шарын гол, Орхон, Хонгор сумуудын төвд манай МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт нэгэн зэрэг болно” гэв.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ