М.Энхболд сонгуулийн кампанит ажлаа Дорнод аймгаас эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн кампанит ажлаа Дорнод аймгаас эхлүүллээ.
Тэрбээр эхлээд Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-ийн хамт олонтой уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигч М.Энхболд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцлоод зүүн бүсийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах чиг үүрэгтэй тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх засгийн газрын шийдвэр гарсан тухай мэдээг дуулгав.
Үүний дараа тус аймгийн Хөгжимт драмын театрт иргэд сонгогчидтой нэгдсэн уулзалт хийсэн юм. Уулзалтын эхэнд тэрбээр наранд ойрхон нутгаас сонгуулийн ажлаа эхэлж байгааг билэгшээсний зэрэгцээ маршал Х.Чойбалсангийн унасан газар, тусгаар улсаа бататган хамгаалсан түүхт нутгийг зорьж сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг биш хэмээн онцоллоо.
Нэр дэвшигч М.Энхболд нээлтийн ажиллагаанаас шууд тус аймгийн зорьсон бөгөөд монгол орноо нар зөв тойрох аж.
Б.Туул