В.Путины NBC телевизэд өгсөн ярилцлагыг 6 сая гаруй хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-06 14:07:21
НЬЮ-ЙОРК./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ярилцлага бүхий NBC телевизийн ням гарагийн мэдээллийн хөтөлбөрийг 6 сая гаруй хүн үзжээ. Энэ тухай телевиз үзэгчдийн тоонд хэмжилт хийдэг “Nielson” судалгааны албаны тараасан мэдээлэлд дурдсан байна. 

NBC телевизийн хөтлөгч Мегин Келли-гийн хөтөлдөг уг хөтөлбөрийг нийтдээ 6,1 сая хүн үзсэн байна. Спортын нэвтрүүлгийг эс тооцвол энэ нь NBC телевизийн 3 дугаар сарын сүүлчээс хойших хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн мэдээллийн хөтөлбөрүүдийн дотроос “CBS” телевизийн “60 минут” нэвтрүүлгийг 6,6 сая хүн үзсэнээр толгой цохижээ. 

В.Путин ням гарагт өгсөн ярилцлагадаа Орос-Америкийн харилцааны асуудлуудаар тогтож ярьснаас гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан шуугианд хариу өгчээ.
О.Барс 


 

 

 

 


Холбоотой мэдээ