Дадалчууд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд 86.3 хувьтай үнэлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-02 21:07:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Дадал сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” тус суманд зохион байгуулагдаж, 86.3 хувьтай үнэлэгджээ.

Тус сумын Засаг дарга А/54 тоот захирамжаар сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, энэ хугацаанд баг, байгууллага, аж ахуйн нэгжийг ажлын тусгай горимд шилжүүлж, 24 цагаар хариуцлагатай жижүүрийг томилгоожуулжээ. Мөн хүн хүч, автомашин техник, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, ажилтан, албан хаагчдад хувцас жигдрэлтийн болон холбоо зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийх, онцгой комисс, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулсан аж. Түүнчлэн төсөвт байгууллагууд болон хөдөөний багуудын төв дээр орон тооны бус штаб байгуулан ажиллуулж, шалгалтын комиссоос өгсөн 5 цагийн байдал дээр ажиллаж, ийнхүү 86.3 хувьтай үнэлэгджээ.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ