“Монгол ухааны эрхин хэлхээ” номоо нутгийнхандаа барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 14:18:07

Монгол ухаан уламжлан өвлүүлэх төвийн тэргүүн, яруу найрагч Чулуунбаатарын Эрдэнэбаатар “Монгол ухааны эрхин хэлхээ” номын баяраа  Дарьганга сумын төвд хийжээ.

Монгол болон кирил үсгээр хэвлэж,  монгол зургаар чимэглэсэн сургаал шүлгийн номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн яруу найргийн шагналт Г.Мэнд-Ооёо ариутган шүүж өмнөтгөл бичсэн байна.  Энэхүү  номын гол санаа нь хэдэн зуун жил ам дамжиж ирсэн сургаал үг, цээрлэх ёс, зан заншлыг уламжлалт монгол яруу найргийн хэв шинжээр шүлэглэн өгүүлж, уран бүтээл болгосонд байна.

Монголчууд эрхиний тоогоор 108-д бүгдийг багтаадаг, мөн 108 суварга бүтээдэг уламжлалтай билээ.  Яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатар ч энэ түүхэн уламжлалыг бодож  “Монгол ухааны эрхин хэлхээ” номондоо 108 сургаал шүлэг багтаажээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ