“Malaysian Airlines”-ын онгоцны нисгэгчийн бүхээг рүү зорчигч нэвтрэхийг завджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-31 23:16:10
КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Нэгэн зорчигч нисгэгчийн бүхээг рүү нь нэвтрэн орохыг завдсаны улмаас Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн нисэх онгоц Мельбурны нисэх онгоцны буудал руу буцахаас өөр аргагүйд хүрчээ.

Өнөөдөр буюу лхагва гарагт Австралийн нийслэл Мельбурн хотоос Малайзын нийслэл Куала-Лумпур хотын чиглэлд “MH128” дугаартай нислэг үйлдэж байсан онгоц “нэгэн зорчигчийн зохисгүй үйлдэл”-ийн улмаас буцаж газардахад хүрсэн гэж “Malaysian Airlines” компани мэдэгдлээ.

Нисэх онгоц Мельбурны нисэх онгоцны буудалд аюулгүй газардаж, аюулаас хамгаалах хүчнийхнээс тусламж хүссэн аж.

Зохисгүй үйлдэл гаргасан зорчигчид тэсрэх төхөөрөг байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ энэ нь баттай бус мэдээлэл юм.

Найман цагийн нислэг үйлдэх ёстой байсан онгоц хөөрснөөсөө ердөө 10 гаруй минутын дараа буцаж газардсан гэнэ.

 
Г.Доржханд
Холбоотой мэдээ