Архангай аймаг жендерийн дэд хөтөлбөртэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 4-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэ хөтөлбөрийг ХНХЯ-ны дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан юм. Тэрээр 21 аймгийг 4 бүсэд хувааж Хангайн бүсийн аймгуудын Нийгмийн бодлого хариуцсан хүмүүсийг Архангай аймагт төвлөрүүлж, шинээр батлагдсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ, хэрхэн хамтарч ажиллах, орон нутаг ямар үүрэг оролцоотой байх юм гэдэг дээр санал бодлоо солилцсон юм.
Дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ “Жендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай биш юм. Аливаа зүйлийн үр дүнг эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш хүртэх ёстой. Жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөр байх шаардлагатай гэж үзэж энэ хөтөлбөрийг баталсан. Мөн жендерийн мэдрэмжтэй бодлого чухал. Энгийнээр хэлбэл, цэргийн албан хаагч тушаал авч өөр газар ажиллахаар болоход түүний гэр бүлийн хүнийг мөн адил ажилтай орлоготой болгох, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг байх тэр нөхцөлийг бүрэн хангахыг хэлээд байгаа юм. Дээрээс нь бүх салбарт хамааралтай учраас салбар бүрийн хүмүүсийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, оролцоо чухал байна” гэдгийг онцлон хэлэв.

Улсын хэмжээнд Баянхонгор, Булган, Дорноговь, Хөвсгөл, Дорнод гэсэн 5 аймаг орон нутгийн жендерийн хөтөлбөртэй ба 2016 онд эдгээр аймгууд орон нутгийн төсөв болон ОУБ, иргэн, ААНБ-ын тусламжийн нийт 587 орчим сая төгрөгийг жендерийн бодлогоо хэрэгжүүлэхэд зарцуулсан байдаг юм байна.
“Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” хэрэгжсэнээр 2021 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтыг хангах төрийн бодлого, хэрэгжилт уялдсан, аймаг, дүүрэг бүр орон нутгийн жендерийн хөтөлбөртэй, жендерийн үзэл баримтлалыг боловсролын салбарт тусгаж, жендерийн хэвшсэл хандлагыг өөрчилсөн, жендерт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгжийг аймаг, дүүрэг бүрт ажиллуулсан байх юм байна.

Б.Гэрэлт-Од