Тосонцэнгэл сумд хачигт хазуулсан 64 тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-29 17:37:42
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумд 19 хүн хачигт хазуулсан тохиолдол гарч эмчлүүлж байна.
Тус сум нь  2015 онд хийгдсэн хачгаар дамжих халдварын байгалийн голомтыг илрүүлэх тандал судалгаа шинжилгээгээр хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Мал болон хүн амын дунд тархалттай нь тогтоогдсон байна.  Мөн 2016 онд хачгаар дамжих халдварын хүний өвчлөлийн сэжигтэй 55 тохиолдлын 35 тохиолдол гарч байжээ. Харин 2017 онд 104 тохиолдлын 64 тохиолдол нь Тосонцэнгэл сумаас бүртгэгдсэн байна.
Өмнөх онтой харьцуулахад Тосонцэнгэл сумын хүний өвчлөлийн тохиолдол хоёр дахин өсөх хандлагатай байна хэмээн мэргэжлийн байгууллага мэдээллээ. Тус сумд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн багийнхан ажилласан бөгөөд сумын Нэгдсэн эмнэлэгт хачигт хазуулсан эмнэлзүйн шинж илэрч хэвтэн эмчлүүлж байгаа 19 өвчтөний биеийн байдлыг үзэж, эмч, сувилагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн байна. Түүнчлэн сумын Нэгдсэн эмнэлгийн 26 эмч, эмнэлгийн ажилчдад ЭМС-ын А/160 дугаар тушаалаар сургалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, заавар, зөвлөмжийг өгчээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ