Монгол Улсын геодезийн эхлэл цэгийг Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-29 11:40:29
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод Монгол Улсын геодезийн эхлэл цэгийг байгуулахаар ГХГЗЗГ-аас шийдвэрлэсэн. Үүний дагуу эхлэл цэг байгуулах газрыг аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 01-ний өдрийн а/461 тоот захирамжаар Эрдэнэбулган сумын 3-р баг /музей/-ийн урд байхаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн төвд 58,1 сая төгрөгийн өртөг бүхий GNNS байнгын ажиллагаатай станцыг бүрэн ажиллагаанд оруулснаар аймгийн төвөөс 25 км радиуст хэмжилт хийх боломжтой болжээ.

Тус ажлыг гүйцэтгэгч “Геосет” ХХК-иас Өндөр-Улаан, Өгийнуур сум, Өвөрхангай аймгаас аймгийн төв Эрдэнэбулган сум руу өндөр болон байрлал дамжуулах хэмжилтийг хийж Цэнхэр суманд 11 цэг тэмдэгт, аймгийн төвд 2 цэг тэмдэгт шинээр суулгаж хүлээлгэн өгчээ.

Эхлэл цэгийн барилга байгууламж, цэг суулгах ажлыг энэ оны 2-3-р улиралд хийж гүйцэтгэнэ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ