Умард Солонгосын хөөргөсөн пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-29 07:43:58
ТОКИО. /Kyodo/. Умард Солонгос өнөө өглөө үүрээр нэг пуужин хөөргөн туршлаа гэж Японы БХЯ мэдэгдлээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, уг пуужин Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ.

Умард Солонгосын өдөөн хатгалгыг зогсоохын тулд манай улс АНУ, Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэв.

Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, Пхеньян өнөө өглөө үүрийн 5:40 цагт зүүн эргээсээ пуужин хөөргөн туршсан бөгөөд пуужин 450 орчим км замыг туулаад Япон тэнгист унасан байна. Энэ пуужин нь “Scud” пуужин байж магадгүй гэж албаны хүмүүс хэллээ.

Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ “Япон тэнгист явж байсан хөлөг онгоцууд болон тус тэнгисийн дээгүүр нисч байсан нисэх онгоцуудад ямар нэгэн хохирол учраагүй. Гэхдээ энэ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн хэрэг ” гэв.

2017 он гарснаас хойш Умард Солонгос 11 пуужин туршаад байна. Үүнээс өмнө хамгийн сүүлд тавдугаар сарын 21-нд пуужингийн туршилт хийсэн юм.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ