“Гэр бүл, хүүхэд, залуучуудын нэрэмжит төгөл” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-26 15:39:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, БОАЖГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ хамтран “Гэр бүл, хүүхэд, залуучуудын нэрэмжит төгөл”-ийг байгуулжээ. Төгөл байгуулсан саад нь 2190м2 талбайтай бөгөөд 500 ширхэг шар хуайс модыг сургууль, цэцэрлэгийн багш хүүхдүүд, эцэг эхчүүдийн оролцоотойгоор тарьсан байна.

Харин усалгаа арчилгаа тал дээр нь анхаарч ажиллуулахаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Эрдэнэбулган суманд хүлээлгэж өглөө. Мөн хүүхдүүд аав ээжүүдтэйгээ хамтран тарьсан учраас өөрсдийн санаачилгаараа услах гэнэ. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ