Халх голд чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 18:54:39

Халх гол чөлөөт бүс байгуулах асуудлыг эсэргүүцэн Хөдөлмөрийн үндэсний намынхан /ХҮН/ Чингисийн талбайд тайван жагсаал хийв.

 УИХ-ын хаврын чуулганаар баталсан "Халх гол чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг цуцал” гэсэн байр суурийг илэрхийлэн уг  жагсаал цуглааныг  зохион байгууллаа.

Халх голын 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож, эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглуулах шийдвэрийг нутгийнхан болон иргэд эсэргүүцсээр байна. Харин  "ХҮН"-намаас  Халх голд чөлөөт бүс байгуулах нь байгальд ихээхэн эрсдэл авчирна гэдгийг сануулж мэдээлэл хийсэн ч ХХААЯ , бусад холбогдох газруудаас хариу өгөхгүй байгаа тул төв талбайд жагсаал хийсэн нь  энэ гэж тус намынхан тайлбарлав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ