Улсын бий биелгээний наадам ирэх 7 сарын 1-3 ны өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-26 09:34:36
Ховд/МОНЦАМЭ/.Улсын бий биелгээний анхдугаар наадмыг ирэх долдугаар сарын 1-нээс 3-нд Ховд аймгийн төв Хөгжимт драммын таетрт  зохион байгуулахаар  Ховд аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.
Улсын хэмжээний наадмыг Ховд аймгийн ЗДТГ, Боловсрол,Соёл Шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулах аж.
Бий биелгээний наадмын улсын уралдааныг хамтлаг болон гоцлол, сургуулийн  өмнөх насны, зургаагаас 10 нас,11-14 нас,15-17 насны ангиллаар тус тус зохион  байгуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулах аж.
Наадмын үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ховд хотноо зохиогдоно. Наадмын эхний шатанд оролцогчид өөрсдийн сонгосон өөрийн угсаатны  бий биелгээг үндэсний хөгимтэй  бүжих аж. Хоёрдугаар шатанд оролцогчид торгууд,захчин, дөрвөд, урианхай, өөлд,мянгад,хошууд,тува,халх,казах зэрэг ястан үндэстний язгуур биелгээгээр оролцоно. Улсын уралдаанд шалгарсан оролцогчдыг 50,0-2,0 сая төгрөгөөр урамшуулна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ