Ардчилсан намын ҮБХ-ны хурал 14 цагаас болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-25 12:34:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр 14 цагт Төрийн ордонд болно.

Тус нам шинэчлэлийнхээ хүрээнд Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо болгон өөрчилсөн. Үндэсний бодлогын хорооны сонгуульд өрсөлдөгчид намдаа гурван сая төгрөгийн дэнчин төлж оролцож байсан. Үүнээс гадна гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөгийг төлж байв.
 
Үндэсний бодлогын хороо 380 суудалтай. Тус хороо шинэчлэгдээд анхны хурлаа хийж байгаа бөгөөд хаалттай горимоор хуралдах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ