Нийгмийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Дархан суманд үргэлжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-22 18:06:45
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар тус аймгийн Нийгмийн хамгааллын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх “Нээлттэй хаалганы өдөр” Дархан суманд зохион байгуулж явуулав.
Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, төрөөс иргэдэд нийгмийн хамгааллын чиглэлээр үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Орхон, Хонгор, Шарын гол суманд, 17-наас эхлэж Дархан суманд хоёр газар хэсэгчлэн зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдөрт нийгмийн салбарын агентлагуудаас гадна Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төв, “Дархан өргөө” Политехникийн коллеж, Уул уурхайн Полтехникийн коллеж, “Жижиг, Дунд үйлдвэрийг дэмжих Дархан-Уул төв” зэрэг байгууллагууд оролцож төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс түргэн шуурхай үзүүллээ гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр сэтгүүлчдэд мэдээллээ.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ