Талибууд охидын сургуулиудыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-28 15:54:01

ИСЛАМАБАД. /TASS/. Афганистанд үйл ажиллагаа явуулдаг “Талибан” хөдөлгөөний хэт давруу үзэлтнүүд тус улсын Логар мужийн охидод зориулсан 25 дунд сургуулийг хаасан тухай Пакистаны “Frontier Post” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, сургуулиудыг хаасны улмаас хэдэн мянган охин бүрэн дунд боловсрол эзэмших боломжгүй болсон байна.

Талибууд мөн дээр дурдсан мужийн лалын шашны лам нарт төрөөс цалин авахыг хориглосон бөгөөд эсрэг тохиолдолд тэднийг “хүнд шийтгэнэ” гэж сүрдүүлжээ.

Афганистаны талибууд урьд нь хяналтдаа авсан газруудын сургуулиудыг удаа дараа хааж, оронд нь сүмүүдийн дэргэдэхшашны анхан шатны сургуулийн /сувилагчийн/ тогтолцоог нэвтрүүлж байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ