Монголд анх удаа хар загийг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 15:33:41
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Хар заг буюу Haloxylon persicum-ийг Монголд анх удаа үрээр нь тарьж ургууллаа.  
Монгол улс, БНСУ-ын хамтарсан  "Ногоон хэрэм" төслийнхөн загийн ойн талбайдаа ийнхүү дээрх модыг ургуулсан байна. Тэд ургуулсан тарьцаа тухайн орчинд өвөлжүүлэн нутагшуулах зорилгоор ойжуулсан талбай тус бүрд болон говь хээрийн зарим бүс нутагт туршилтаар тарьж байна. Хар заг нь Персийн булан дундад азийн зарим нутагт ургадаг бөгөөд Монгол орон, төв азид ургадаггүй загийн нэгэн төрөл зүйл модлог ургамал юм. "Ийм чухал ховор ургамлыг ургуулж чадсандаа баяртай байна. Мөн бүхий л цаг үед нэгэн зорилготой байж хамгийн гэгээлэг сайхан ажлыг сэтгэл зүгтгэл гарган хийж чаддаг хамт олондоо баярлалаа" гэж  "Ногоон хэрэм" төслийн менежер Ч.Одсүрэн ярилаа. 
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар "Ногоон хэрэм" төслийг 2007 оноос хойш тус аймаг хэрэгжүүлж байгаа бөгөөд 350 га талбайд заган ойн байгуулаад байгаа юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ