Хоёр толгой, найман хөлтэй тугал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-22 10:27:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын Тамир багийн малчин Н-н сарлагийн үнээнд энэ сарын 17-ны өдөр кесар хагалгаа хийж тугал гаргаж авсан ч гажиг тугал байжээ. Тугал нь 2 толгой, 8 хөлтэй, 2 бөгстэй ба зөвхөн цээжээрээ нийлж нэг зүрхтэй амьд гарсан хэдий ч удаагүй үхсэн байна. Энэ төрлийн гажиг нь төрөл ойртох юмуу эсвэл ураг бүрэлдэх явцад эсийн хуваагдлын явцад хуваагдаж чадаагүй ургууд ингэж гарах нь их байдаг байна.

Архангай аймгийн хувьд өнгөрсөн 2 жилээс жилдээ ганц тохиолдлоор сями ихэр тугал кесар хагалгаагаар авах тохиолдол гарчээ.

Хагалгааг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, малын их эмч С.Ганбат, малын их эмч Н.Мөнхгэрэл, Б.Түвшинжаргал, С.Дэлгэрбаяр, лаборант Ч.Бадамханд нар хийжээ.

Энэ хавар мал эмнэлгийн албаныхан 6 удаагийн кесар хагалгаа хийсэн бөгөөд өмнөх 5 хагалгаагаар эрүүл тугал гаргаж авсан байна. 
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ